Энд надтай учирсан амьтан бүгд Янагуухь үзэгдлийн дороос тонилмаань
Утгыг онох болтугай...
Данзанравжаа
|
"Нийслэл таймс" 2013.3.12 |
|
"Зууны мэдээ" 2013.3.13 №59 /4374/ |
|
|
Зохиолч,
яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” эсээ роман хэвлэгдэн гарч, уншигчдын
анхаарлын төвд байгаа билээ. Романы тухай манай утга зохиолын хүрээний шилдэг
хөтөч шинжээчид болох Ч.Билигсайхан, Д.Галбаатар, С.Хишигсүх нар үгээ хэлж,
үнэлж дүгнэжээ. Др.Ч.Билигсайхан тэнгэрт халихынхаа өмнөх сүүлчийнхээ бичлэг
болгож “Гэгээнтэн” романд шүүмж бичсэн нь учиртай биз ээ. Тэрээр: “Равжаа
хутагтын багын ядуу тарчиг
амьдрал, тэр дотроос эгэл бус хувь заяаны төөргөөр сод билгүүн оюунтай эрхэм хүмүн болон шалгаран гарсан
ховор хувь тавиланг Мэнд-Ооёо элит зохиолчийн эрдэм оюун, баримтыг
боловсруулах, дүгнэх, утгыг нээн гаргах, холбогдох үүх түүхийг задлан үйл
явдлын шугамдаа холбон оюун дүгнэлт хийх гэх мэт өнөөгийн XXI зууны дэлхийн
эссэ зохиол бичдэг чадвартнуудын чөлөөтэй атлаа сонгомол гэхээр аргуудыг
зохистой сайхан хэрэглэсэн зэрэг нь эл туурвил содон, өнөөгийн дэлхийн ийм
төрлүүдийн зиндаанд хүрсэн бүтээл болсны учир шалтгаан бололтой” гэж уг
бүтээлийг жинтэй үнэлжээ. Билигсайхан багштан бурхны оронд залрахдаа хутагтын
авшигаар мөрөө гаргуулж, хонх дамрынх нь адбиш гайхамшигт дуунаар ихэд гэгээрч
нирваан дүрийг олж одсон гэдэгт итгэнэм.